Үйлчилгээний нөхцөл

1. Нийтлэг үндэслэл
Хэрэглэгчид нь VIMO сайтыг ашиглахтай холбогдсон асуудлуудыг зохицуулах үүднээс бий болгосон энэхүү үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр тус сайтыг ашиглаж буй гэж үзнэ.

2. Хориотой зүйлс
VIMO нь хэрэглэгчдэд аюулгүй, баталгаатай үйлчилгээ хүргэхийн тулд дараах үйлдлүүдийг хориглоно:

・ Хуулиар хориотой үйлдэл хийх, хуулиар хориотой үйлдлэлд бусад хэрэглэгчдийг уриалах, санал болгох, хийхэд нь туслах
・ Серверт хүндрэл учруулах үйлдэл, бусад хэрэглэгчдийн холбогдох боломжид саад хийсэн үйлдэл
・ VIMO сайтыг ажиллуулахад саад болох үйлдэл
・ Бусад хүний нэр хүнд, итгэл, хувийн нууцын эрх, зохиогчийн эрх болон бусад эрхийг зөрчсөн үйлдэл хийх
・ Бусад хэрэглэгчдийг сүрдүүлэх, дарамтлах, гүтгэх болон бусад эдийн засаг, оюун санааны хувьд дарамтанд оруулах үйлдэл
・ Яс үндэс, арьсны өнгө, нас, хүйсээр ялгаварлан гадуурхах
・ Хүнийг айлгаж цочоох зүйлс, үхдэл, аллагатай холбоотой зураг болон бусад хэрэглэгчдэд таагүй сэтгэгдэл төрүүлэх зураг, хараалын үг хэрэглэх
・ Нүцгэн зураг тавих (фото, зурсан зураг, флэш, видео, бүх төрлийн медиа)
・ Насанд хүрэгчдэд зориулсан сайтын холбоосыг тавих
・ Амиа хорлох, өөрийгөө болон бусдыг тамлах, мансууруулах бодис хэрэглэхийг сурталчлах
・ Бэлгийн харилцаанд орох зорилгоор танилцах
・ Сонгуулийн сурталчилгаа хийх, сонгуулийн хуулиар хориотой үйлдлүүд
・ Дараах агуулга бүхий мэдээллийг VIMO дотор бичих, зурвасаар илгээх:
(1) VIMO сайтын зөвшөөрөлгүйгээр худалдааны зорилготой сурталчилгаа хийх
(2) Аффилэйт холбоос тавих
(3) VIMO сайтаас зохисгүй гэж үзэх бусад мэдээллүүд
・ Танихгүй хэрэглэгчдэд хэт олон тоогоор зурвас илгээх, найз болох хүсэлт гаргах, хэрэглэгчдийн хуудсанд мөр үлдээх
・ Дараах үйлдлүүд
(1) Спам бичлэг, зурвас үйлдэх - Нэг буюу хэд хэдэн хүн VIMO дахь бичлэг үйлдэж болох газруудад нэгэн ижил буюу төстэй утгатай бичлэгийг олон дахин үйлдэх, зурвасаар илгээх
(2) Спам үг - Нэг буюу хэд хэдэн хүн VIMO дахь бичлэг үйлдэж болох газруудад тухайн сэдэвтэй огт хамаагүй буюу хамаарал багатай зүйлсийг олон дахин бичих, хэт урт бичлэг үйлдэх
(3) Спам URL - Нэг буюу хэд хэдэн хүн VIMO дахь бичлэг үйлдэж болох газруудад нэг ижил URL-ийг тавих, зурвасаар илгээх
(4) VIMO-гоос спам гэж үзэх бусад үйлдлүүд
・ Тэмдэглэл, коммюнити зэрэг олон хэрэглэгч үзэх боломжтой газарт банкин дахь дансны дугаар бичих. Мөн утасны дугаар бичих нь бэрхшээл учруулах боломжтой тул аль болох бичихгүй байхыг хүсье.
・ Дамын худалдаа эрхлэхийг хориглоно. Ашиг олох зорилготой биш бол бараа бүтээгдэхүүн худалдах, солилцохыг хориглохгүй. Гэхдээ хувь хүмүүсийн хооронд солилцоо явуулах нь аюултай тул санал болгохгүй.
・ Өөрөөсөө бусад хүний нэрийг барих, төлөөлөх эрхгүй компани, байгууллагатай хамааралтай болгож зарлах
・ Бусад хэрэглэгчдийн хувийн мэдээллийг цуглуулах
・ Нэг хүн хэд хэдэн нэрээр бүртгүүлэх
・ 18 нас хүрээгүй хүн VIMO-г ашиглах
・ Танил биш хүмүүст урилга илгээх
・ Дүрэм зөрчсөний улмаас хасагдаж байсан хүнийг дахиж урих
・ Тус сайтад орох урилгыг зарах
・ Нэг ч VIMO найзгүйгээр тус сайтыг хэрэглэх
・ Ёс суртахуунтай холбоотой бусад үйлдлүүд

Дээр дурьдсан үйлдлүүдийн аль нэгийг үйлдсэн болох нь батлагдсан этгээдийг нөхцөл байдлаас шалтгаалж, үйлдсэн бичлэгийг нь устгах, өөрчлөх, хэрэглэгчийн эрхийг нь цуцлах зэрэг арга хэмжээ авна. Үүнтэй холбогдсон мэдээллийг бүртгүүлсэн мэйл хаяг руу илгээх болно. Хэрэглэгчээс шалтгаалж мэйл хүлээн аваагүй байсан ч тохирсон арга хэмжээг авахыг анхаарна уу. Хэрэглэгчийн эрхийг цуцалсан талаарх санал гомдлыг хүлээн авахгүй.

3. Хэрэглэгчээс мэдээлэл хүсэх
Дараах тохиолдлуудад VIMO нь хэрэглэгчдээс мэдээлэл хүсэх, хэрэгцээтэй тохиолдолд гуравдагч этгээдэд үзүүлэх эрхтэй.

・ Шүүх, цагдаа, тагнуул, хуулийн бусад байгууллагаас шаардсан үед
・ VIMO, бусад хэрэглэгчид болон гуравдагч этгээдийн эрх ашгийг хамгаалах хэрэгцээ гарсан үед


4. Үүрэг
(1) VIMO нь ерөнхийдөө хэрэглэгчид хоорондоо мэдээлэл солилцоход нөлөөлөх үйлдэл хийхгүй. Хэрэглэгчид хооронд зөрчилдөөн үүссэн тохиолдолд хууль дүрэм зөрчсөнөөс бусад тохиолдолд тухайн хэрэглэгчид хоорондоо зохицох ёстой бөгөөд сайтаас хариуцлага хүлээхгүй болно.
(2) Хэрэглэгчид нь өөрийн хийсэн үйлдлийн хариуцлагыг бүрэн хүлээнэ. Хууль, зохиогчийн эрх зэргийг зөрчсөн бичлэг, зураг тавьсан тохиолдолд торгууль зэрэг захиргааны хариуцлагаас гадна эрүүгийн хариуцлага ч хүлээх тохиолдол бийг анхаарна уу.
(3) Профиль, тэмдэглэл зэрэгт зураг оруулсны хариуцлагыг та өөрөө хүлээнэ. Зохиогчийн эрхийг зөрчсөн эсэх, хэн нэгэн таны тавьсан зургийг хуулбарлан хэрэглэхэд VIMO сайт хариуцлага хүлээхгүй.
(4) VIMO нь ямар нэгэн шалтгаанаар үйлчилгээгээ түр зогсоох, цуцлах тохиолдолд тус сайтыг ашиглах боломжгүйгээс үүдсэн хохирлыг хариуцахгүй болно.


5.
1) Энэхүү үйлчилгээний нөхцлийг тус сайтаас өөрчлөх боломжтой. Энэ тохиолдолд өөрчлөгдөх тухай хэрэглэгчдэд мэдэгдэх бөгөөд тухайн үеийн нөхцлийг дагаж мөрдөнө.
(2) Хэрэглэгчид нь тус нөхцлөөс гадна Монгол улсын хууль дүрмүүдийг сахин биелүүлэх үүрэгтэй.


Copyright © 2007-2009 VIMO Project Team
Powered by OpenPNE 2.12.1