Нууцлалын баталгаа
1. Хувийн мэдээлэл
Хувийн мэдээлэл гэдэгт хувь хүний овог нэр, төрсөн огноо, нас, хүйс, хаяг, утасны дугаар, гэр бүлийн байдал, хобби, сонирхол, мэйл хаяг, ажил сургууль, кредит картны дугаар, банкин дахь дансны дугаар, зочилсон вэб хуудасны мэдээлэл, бидэнд ирүүлсэн мэйлийн агуулга гэх мэт тухайн хүнийг хэн болохыг тодорхойлж мэдэх боломж бүхий мэдээллийг ойлгоно.
2. Хувийн мэдээллийг ашиглах
Тус сайт нь өөрт буй хэрэглэгчдийн хувийн мэдээллийг дараах зорилгоор ашиглах эрхтэй.
(1) Сайтын үйлчилгээг хүргэх
(2) Хэрэглэгчтэй холбоо барих
(3) Хэрэглэгчийн нас, ажил мэргэжил, сонирхолд тохирсон зар сурталчилгааг тус сайтад тавих
(4) Тус сайттай холбоотой статистик үзүүлэлтүүдийг гаргах
3. Мэдээллийг ашиглах хязгаарлалт
Тус сайт нь дээр дурьдсанаас бусад зорилгоор хэрэглэгчийн хувийн мэдээллийг ашиглах тохиолдолд хэрэглэгчээс зөвшөөрөл авна. Гэхдээ дараах тохиолдолд зөвшөөрөл авахгүй.
(1) Хууль зөрчигдсөн тохиолдолд
(2) Хувь хүний амь нас, эрүүл мэнд, хөрөнгийг хамгаалах шаардлага гарсан үед тухайн хүнтэй холбоо барих боломжгүй байгаа нөхцөлд
(3) Төрийн байгууллагуудаас хэрэглэгчдэд мэдэгдэлгүйгээр тэдний мэдээллийг ашиглах хүсэлт ирсэн тохиолдолд
4. Мэдээллийг олж авах
(1) Тус сайт нь хэрэглэгчийн хүсэлд үл нийцэх байдлаар хувийн мэдээллийг цуглуулах үйлдэл хийхгүй.
(2) Тус сайт нь шууд бусаар хэрэглэгчийн мэдээллийг цуглуулах тохиолдолд мэдээлэл олгогчоос тухайн хэрэглэгчийн хүсэлд нийцсэн байдлаар олж авсан эсэхийг нягтална.
5. Хувийн мэдээллийг ашиглах зорилгоо ил болгох
Тус сайт нь хувийн мэдээллийг хэрэглэгчээс хүсэх тохиолдолд түүнийг ашиглах зорилгоо ил болгоно.
6. Хувийн мэдээллийг хадгалах
Тус сайт нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг баталгаатай хадгална.
7. Хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд үзүүлэх
Тус сайт нь гуравдагч этгээдэд хэрэглэгчийн хувийн мэдээллийг үзүүлэхийг тухайн хэрэглэгч зөвшөөрөөгүй бол зарчмын хувьд хориглоно. Гэхдээ үүнд дараах тохиолдлууд үл хамаарна.
(1) Статистик мэдээлэл боловсруулах
(2) Хуульд заагдсан хүрээнд хувийн мэдээллийг дэлгэх
8. SSL
Тус сайт нь SSL буюу нууц үгийг кодлож илгээх системийг ойрын хугацаанд ашиглах төлөвлөгөө байхгүй бөгөөд хэрэглэгчид нууц үг алдагдах аюултай гэвэл ойр ойрхон хугацаанд нууц үгээ өөрчилж байна уу.
9. Хувийн мэдээллийг засварлах, устгах
Тус сайт нь хэрэглэгчийн өөрийн нь хүсэлтээр хувийн мэдээллийг өөрчлөх, нэмэх, устгах арга хэмжээ авах тохиолдолд тухайн хэрэглэгч өөрөө мөн гэдгийг магадласны дараа аль болох түргэн шийднэ.
10. Үүрэг
Дараах тохиолдлуудад хувийн мэдээлэл гуравдагч этгээдэд ил болсны хариуцлагыг тус сайт хүлээхгүй.
(1) Хэрэглэгч өөрөө тус сайтыг ашиглах явцдаа хувийн мэдээллээ ил болгосон
(2) Хэрэглэгчийн тус сайтад ил болгосон мэдээллүүдэд тулгуурлаж, тухайн хүний хэн болохыг тогтоосон
11. Нууцлалын баталгаанд өөрчлөлт оруулах
Тус сайт нь нууцлалын баталгаанд өөрчлөлт оруулах тохиолдолд чухал өөрчлөлтийг сайтаараа дамжуулан хэрэглэгчдэд мэдээлнэ.